Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 21.3-26.0 градус, Өндөр уулын сумдын нутгаар 16.9-21.3 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 33-37 градус, Өндөр уулын сумдаар 26-33 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 10-15 градус дулаан, Өндөр уулын сумдаар 5-9 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр ихэнх нутгаар 1-8 өдөр ажиглагдсан. Өндөр уулын сумдын нутгаар 30 градусыг давж халаагүй. Зэрэгт 8 өдөр, Жаргалант, Эрдэнэбүрэн, Манхан, Дөргөн, Алтай, Булган, Үенч сумдад 5-6 бусад сумдад 1-5 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар хөрсний дундаж температур 28-35 градус, Өндөр уулын сумдаар 24-28 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 54-65 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2-13 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 6-10 өдөр ажиглагдсан. Нийт нутгийн 70 гаруй хувьд хөрсөн дээр 60-65 градус, 40 орчим хувьд 54-59 градусаас дээш гарч халсан байна. Ихэнх нутгаар 8-10 хоног ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгийн 80 гаруй хувьд нь 103.3 мм усархаг аадар бороо орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Дарвид 18.9 мм, Цэцэгт 15.4, Жаргалантад 13.5 мм, Мөнххайрханд 12.0 мм, Чандмань, Мөстөд 8,2 мм, Дуутад 7,8 мм, Мянгадад 7.6 мм бусад сумдын нутгаар 0.3-5.9 мм тунадас орсон бол Алтайн өвөр говийн сумдад Алтай, Үенч, Булганд тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногийн ихэнх хугацаанд салхи шуурга багатай байсан. Түр зуурын аадар борооны өмнө салхины хүч ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байсан. Салхины их хурд секундэд Зэрэгт 27 метр, Манхан, Мөст, Ховд, Булган, Цэцэг сумдаар 16-19 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 8-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant):Нийт сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 3-10 см ,ургамлын ургалтын байдал нийт нутгийн 60 хувь нь сайн буюу хэвийн, 40 хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байна. Сумдаар авч үзвэл Чандмань, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Мөнххайрхан, Дуут, Ховд, Булган сумдын нутгаар зуншлага хэвийн, бусад сумдын нутгаар зуншлаг дунд зэрэг болж байна. Хур тунадас бага орсон, халуун хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр 50 градусаас дээш халуун олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, бэлчээрийн ургамлын ургалт зогсонги байдалд орж удааширсан, ургамал үзүүрээсээ шарлаж таана, хөмүүл зэрэг шүүслэг ургамал хатаж унаж алга болох зэрэг гэмтэл ажиглагдаж байна. Ихэнх нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 27-42 %-ийн чийгтэй байгаа нь хуурайшилтай байгааг харуулж байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдын МАА-н үйлдвэрлэлд хонь хяргаж ажил зарим суманд дууссан, уулын сумдаар дуусах шатандаа явж байна. Ихэнх сумдын нутгаар сааль сүү сааж цагаан идээ боловсруулах ажил, мал оторлох ажлууд үргэлжилж байгаа ба тус ажил явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 103.3 мм тунадас орлоо.
- Борооны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдсан.
- Нийт нутгаар хөрсний гадрага дээр 50 градусаас дээш гарч халсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 3-10 см өндөр ургасан байна.
- Зуншлагын байдал хэвийн явагдаж байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ж.Жаргалзаяа
2024 оны 7 дугаар сарын 22-нд